Ээжийн минь машин

Ээжийн минь машин

2017/01/07

Хүүхдийн дэвсгэр (Disappearing nine patch)

Дүүгийнхээ  хөөрхөн хүүд нь зориулж хийсэн зүймэл дэвсгэр. Ингэж ширж оёсон дэвсгэрийг эзэн нь нэлээн том болтлоо хэрэглэх юм билээ. Хэвтэнэ, эргэж хөрвөөнө, мөлхөнө, дээр нь тоглоно, дэвсэж сууна гээл. хэхэ. Яаж оёсноо зургаар тайлбарлаж орууллаа. Дуурайж хийх хүнд хэрэг болох байх гэж найдаж байна.  Хараад дагаад хийгээд үзээрэй. Ойлгомжгүй юмуу засаж залруулмаар юм байвал бичээрэй доор нь. Интернэтээр ч зааврууд зөндөө байдаг. Disappearing nine patch quilt гээд хайгаад үзээрэй.



Ойролцоогоор 1х1м хэмжээтэй болно. Би эзэнд өгөхөөсөө өмнө нарийн хэмжээгүйн байна. хэхэ.

1. Энэ дэвсгэрийг оёход хэрэглэгдэх багаж хэрэгсэл.

Зүсэгч болоод зүсдэг дэвсгэр байхгүй бол оёж болохгүй гэсэн үг биш л дээ. Гэхдээ байвал ажил их хөнгөвчлөнө. Бас хатгуур зүүний оронд холхон шидээд оёж болно. Ширж оёход хөдөлгөөнгүй байхаар. 

2. Ашиглагдах материал


Дэвсгэрийн өнгөндөө ийм 3 өнгийн даавуу ашигласан. 11х11см-н харьцаатай даавуугаа зүснэ.  

 Цагаан болоод цулгай өнгөөр хүрээлсэн. Цэнхэр хүрээг 6см-ийн өргөнтэй ойролцоогоор 3,2м урттай, цагаан хүрээг 5см өргөнтэй 3,2м урттай зүсэж бэлдэнэ.

 Доторлох материалаар би ийм материал сонгосон. Нэрийг нь сайн санаргүй байна. Өндөр дэнжийн даавууны дэлгүүрт лав зарагддаг. Эсвэл метрийн хөвөн, нимгэн синтафон байж болно.

Дотор өнгө, доторлох хөвөнгөө дэвсгэрийнхээ өнгийг оёж дуусаад өнгөнөөсөө ялимгүй илүү хэмжээтэй эсгэвэл зүгээр байх.

Эмжээрээ дотор цэнхэр хүрээтэй ижил өнгөөр сонгосон. 7см өргөнтэй  зүсэж бэлдээд голоор нь нугалаад индүүдээд бэлдээрэй. (3.5см өргөнтэй болноо гэсэн үг)


 Одоо дэвсгэрийнхээ өнгийг оёно. Зүсэж бэлдсэн даавуугаа ийм 2 янзаар зүйж оёно. Хээгээ арай чамин гаргах гэж байгаан. Ижилхэн байсан ч болно дөө. Нийт ийм 9 ш блок гарна. Сондгой блок нь А ч Б ч байж болно.

 Оёсныхоо дараа сайхан индүүдээд зурагт ягаан тасархай шугамаар үзүүлснээр зүсээрэй.

 Зүссэний дараа ийм блокууд бэлэн болно. Энэ блокоо эргүүлж тойруулж өрж тавиад өөрт таалагдсан хээгээ гаргаж болно. Зүймэл дэвсгэрийн хамгийн сонирхолтой ажил энэ юм байгаан миний хувьд.

Дэвсгэрийнхээ өнгийг ийм хээ гаргаж зүйж оёсон би.

 Одоо цэнхэр хүрээгээ оёхоор ийм харагдана.


 Цагаан хүрээгээ гадуур нь оёно.Үүний дараа доторлох материалаа энэ өнгөнөөсөө ялимгүй илүү эсгээд давхарлаж тавиад зүүгээрээ хатгаж тогтоогоод ширж оёно. Ширж оёход хөдлөхгүй гэж зүүгээр хатгаж байгаан. Эсвэл холхон шидээд тогтоосон ч болно. Ширж дуусаад захыг нь сайхан өөлж тэгшлээд эмжиж оёно.

Бэлэн болсон дэвсгэр маань ийм боллоо. Амжилт.

Эзэндээ очсон дэвсгэр маань ийм харагдаж байна.

No comments:

Post a Comment