Анх машин авахад шулуун /зигзаг/ оёлын ул, товч хадах ул, товчны нүх оёх ул, цахилгаан оёх ул дагалдаж ирсэн. Үүн дээр нэмж дэвсгэр ширж оёх, бас утас дарж оёх ул авлаа. Ямар олон төрлийн ул байдаг юм бэ. (Оёдлын машиныхаа ид шидийг гүйцэд үзэх яагаачгүй л байна даа) Улнууд ямар зориулалттай байдаг, яаж ашигладагийг сурах санаатай, тэгэхдээ хүмүүстэй цуг сурмаар санагдаад зураг тайлбар оруулж байна. Зөвлөөрэй надад.