Ээжийн минь машин

Ээжийн минь машин

2014/11/28

Оёдлын машины ул

Анх машин авахад шулуун /зигзаг/ оёлын ул, товч хадах ул, товчны нүх оёх ул, цахилгаан оёх ул дагалдаж ирсэн. Үүн дээр нэмж дэвсгэр ширж оёх, бас утас дарж оёх ул авлаа.  Ямар олон төрлийн ул байдаг юм бэ. (Оёдлын машиныхаа ид шидийг гүйцэд үзэх яагаачгүй л байна даа) Улнууд ямар зориулалттай байдаг, яаж ашигладагийг сурах санаатай, тэгэхдээ хүмүүстэй цуг сурмаар санагдаад зураг тайлбар оруулж байна. Зөвлөөрэй надад.



1. Зигзаг оёдлын буюу шулуун оёдлын ул. Энэ ул машин авахад дагалдаж ирсэн. Бодвол бүх машинд дагалдаж ирдэг байх. Машины олон төрлийн оёдлыг оёход ашиглагддаг. Зигзаг, өмдний шуумаг, гоёлын гэх мэт.




2. Утас дарж оёдог ул. Энэ урд харагдаж байгаа ховилд нь утас гүйлгээд зиг заг зэрэг оёдлоор утсаа дарж оёдог юм байна. 
 

3. Хатгамалын ул гэж нэрлэж байна лээ. Хатгамал хийж үзээгүй, нэг үзнэ гэсэн бодолтой л байгаа. Би энэ улыг ширээс хийхэд ашигладаг.

 

Шинэ ул сонирхохоороо үргэлжлүүлнээ.



1 comment:

  1. sain bn uu ushuu olon odliin ulnii tailbar oruulch uguuch

    ReplyDelete