Ээжийн минь машин

Ээжийн минь машин

2014/11/09

Хүүхдийн дэвсгэр /X, O блок/


Охин хүүхдэд оёсон болохоор арай гэгээлэг өнгө сонгосын. Өөрт маань их таалагдаад байгаа. хэхэ. Хийхэд тийм хэцүү биш. Оёод үзээрэй. Асуух зүйл байвал коммент үлдээгээрэй. 


Энэ дэвсгэрийг оёхдоо ямар блок ашигласнаа зургаар харуулъя. Даавуунуудаа зүсээд бэлдсэн байгаа зургийг эндээс хараарай.




Нэг блок оёоход энэ зурагт үзүүлснээр 3 ш дөрвөлжин зүсэж бэлтгэнэ. Хээгээ хир том жижиг гаргахаасаа хамаараад хэмжээгээ сонгоорой. Миний хувьд том дөрвөлжинг 12х12см, жижиг цулгуй дөрвөлжинг 6х6см хэмжээтэй зүссэн. 


Жижиг цулгуй дөрвөлжингөө том  дээрээ ингэж байрлуулж оёно. Зурагт тасархай зураасаар оёх шугамыг заалаа. 


Оёсныхоо дараа зураасны дагуу хайчлаад дэлгэж индүүдээрэй. 


Бэлэн болсон блок маань ийм болно. 

Миний энэ дэвсгэрт 64 ширхэг том дөрвөлжин, 128 ширхэг жижиг цулгуй дөрвөлжин орсон. Блокуудаа бэлдээд янз бүрээр байрлуулаад өөрийнхөө хүссэн хээг гаргаж болно.

Үнэн хэрэгтээ яг ижил блокоор оёж байгаа боловч яаж байрлуулснаасаа хамаараад янз бүрийн хээтэй дэвсгэр оёж болно. Зүймэл оёдлын хамгийн сонирхолтой нь энэ л санагддаг надад. 

 

Жишээ нь ийм маягаар гэх мэт





No comments:

Post a Comment