Ээжийн минь машин

Ээжийн минь машин

2014/10/31

Хүүхдийн дэвсгэр /Эмгэн хумс зүймэл/


Хамгийн анхны бичлэг болгож хорвоо дээр дуугаа хадааж ирээд удаагүй байгаа өөдөсхөн, хөөрхөн, энхрийхэн дүүдээ зориулж оёоод дөнгөж дууссан дэвсгэрийг заавартай нь оруулж байна. Жаахан бараан өнгөнүүд сонговуудаа гэж жаахан голоод байгаа би. 




Энэ дэвсгэрийн хэмжээ нь ойролцоогоор 1м х 1м, 16 блок орсон. Би 5 өнгийн даавуу ашигласан. 2 өнгөөр оёсон ч хөөрхөн харагдах байх. 



5 х 5см-ийн харьцаатай жижиг квадратыг (А, Б) оёхдоо доор үзүүлсэн зургийн дагуу оёвол арай хялбар байх. 


Дээр хэлсэнчлэн бараан хээтэй даавуу 4 өнгө, цайвар даавуу 1 өнгө ашигласан. Нэг өнгийн бараан даавуу орсон блок тус бүр 4 ширхэг байгаа. Иймд бараан болон цайвар даавуунаасаа 5см х 40см-ийн харьцаатайг нийлүүлж оёод зурагт үзүүлсэн байдлаар зүснэ. 


Бусад хэсгийг зурагт заасан хэмжээгээр квадратууд авч диагональдаж зүсээд бэлдэнэ. Доорх зурагт Ё болон Ж хэсгийг оёж байгааг харуулсан байгаа. 

 

Бэлэн болсон блокуудаа дэлгэж өрж үзээрэй. Эргүүлж тойруулж өөрт таалагдсан хээгээ гаргаж болно.


Дуусах хүртлээ яаж оёхыг асуусан байсан. Би ширж байгаа эмжиж байгаа зураг аваагүй болохоор зураггүй тайлбар нэмж бичлээ.

Хээгээ гаргасан бол блокуудаа нийлүүлж оёно. Оёсон өнгөнийхөө хэмжээгээр нимгэн синтфон эсвэл ширсэн метрийн хөвөн, бас доторлох материалаа зүсэж бэлдэнэ. Дотор + Хөвөн + Өнгө гээд сайхан тэгшилж давхарлаад ширж оёход хөдөлгөхгүйн тулд хатгуур зүүгээр тогтооно, эсвэл шидээд оёсон ч болно. Ингээд машиныхаа хөөгч улыг доош буулгаад гараараа хөөж ширнэ. Ширдэг ул сингерт байдаг. Ширж дуусаад захыг нь сайхан тэгшилж хайчлаад эмжиж оёно. Эмжиж оёж байгаа бэлэн бичлэг ЭНЭ линкээр ороод харж болно. (Бэлэн юм нэтээс хулуулчлаа, хэхэ)

Заавар харж хийхээр шийдсэн хүмүүстээ амжилт. Оёсон дэвсгэрээ зургий нь илгээгээрэй. 










No comments:

Post a Comment