Ээжийн минь машин

Ээжийн минь машин

2014/11/28

Ээждээ очих зам

Хамгийн хэцүү бартаатай замыг туулах байлаа ч энэ хорвоогийн хамгийн сайхан зам ИЖИЙДЭЭ ОЧИХ ЗАМ.

Их гоё үг санагдлаа.

Иждээ үнэрлүүлэх боломж ганцхан удаа олддогсон бол уулыг давж усыг эргүүлээд ч хамаагүй үсрээд очихсон. Ганцхан өдөр босгоод ирж болдогсон бол хийгээд өгөхсөн гэсэн зүйлс, хэлэхсэн гэсэн үгс зөндөөн байна. 

Оёдлын машины ул

Анх машин авахад шулуун /зигзаг/ оёлын ул, товч хадах ул, товчны нүх оёх ул, цахилгаан оёх ул дагалдаж ирсэн. Үүн дээр нэмж дэвсгэр ширж оёх, бас утас дарж оёх ул авлаа.  Ямар олон төрлийн ул байдаг юм бэ. (Оёдлын машиныхаа ид шидийг гүйцэд үзэх яагаачгүй л байна даа) Улнууд ямар зориулалттай байдаг, яаж ашигладагийг сурах санаатай, тэгэхдээ хүмүүстэй цуг сурмаар санагдаад зураг тайлбар оруулж байна. Зөвлөөрэй надад.

2014/11/19

Ширээний гоёо

Нэгэн эрхэм дүүдээ зориулж оёж байсан ширээний гоёо. Жаахан урт хийсэн бол гэж бодогддог юм. Одоохондоо анхныx. 


2014/11/09

Хүүхдийн дэвсгэр /X, O блок/


Охин хүүхдэд оёсон болохоор арай гэгээлэг өнгө сонгосын. Өөрт маань их таалагдаад байгаа. хэхэ. Хийхэд тийм хэцүү биш. Оёод үзээрэй. Асуух зүйл байвал коммент үлдээгээрэй. 

Зүймлээр гоёсон цаг /patchwork clock/

Энэ цагны голыг нэг солонгос билүү япон дэлгүүрээс 3500-аар авч байсын. Гол байхад орчинд нь тохируулаад өөрсдөө хүссэнээрээ чимж болмоор санагдсан.

2014/11/07

Гудас дэр

Дүүгийнхээ хөөрхөн эгдүүтэй охинд оёж өгч байсан Китти гудас, дэр. Дэрнийхээ Киттиг голд нь оёх байж гэж бодсон. Ингээд харахаар "китти" толгойтой өт шиг харагдаад байгаан. ккк

Бас бус дэрнүүд

Энэ хонь нохой хоёр миний хүүгийн хайртай баатарууд байгаан. Хүү маань их баярласан, гэхдээ хөлгүй байна гэж шүүмжилсэн. 

2014/11/06

Чимхэж оёх аргаар хийсэн дэрнүүд

Нэтээр хэсэж яваад анх "Хэрэглээний урлал" блогоос олж харж ихэд шохоорхон оёж байсан дэрнүүд. Буйданг их хөөрхөн чимэх юм билээ. Энэ нугалаасыг гаргахыг цүнх оёсон бичлэг дээр зургаар харуулахыг оролдсон байгаа. Дагаад хийгээд үзээрэй. 

2014/11/04

Оёдлын машинаа хувцаслав

Хамаг ажил нугалж байгаа машинаа гоёохгүй бол болохгүй. Нэг ийм даашинз хийж өгсөө. 


2014/11/01

Хүүхдийн дэвсгэр /X, O блок/


 Иймэрхүү дэвсгэр болно. Юу ч гэсэн загвараа гаргаад даавуугаа бэлдчлээ.