Ээжийн минь машин

Ээжийн минь машин

2014/10/31

Цүнх /capitone/

Нэтээс харж дуурайж хийсэн цүнх. 


Цүнх /capitone/

Хүүхдийн дэвсгэр /Nine patch блок/

Танил эгчийнхээ анхны зээ охинд нь зориулж хийсэн маамаагийн дэвсгэр. Хошуу нь цорвойж, хэл ам нь ээдэрсэн шинэхээн эмээд их таалагдсан. Жаахан тиймхэн болсондоо гээд жаахан санаа зовоод л байгаа би. 


Янзын муухай охиных /Rug quilt/

Зүймэл урлал сонирхож эхэлж байхад дүү маань ээж болж чухам хорхой нь гозолзсон хүн "янзын муухай" охиндоо оёж өгч байсан зүйлс. Би энэ зүймэлийг сэгсгэр зүймэл гэж нэрлэлээ.  (Сэгсийлгэдэг болохоор, кк)

Маамаагийн цүнх

Хүүхдийн дэвсгэр /Pin wheel/

Найзынхаа бөндгөр хөөрхөн хүүд зориулсан бэлэг. Эрэгтэй хүүхдэд хийж байж яагаад  ч ягаан өнгө сонгосын. Дээрх бойтог нь манай ахын урлал.


Хүүхдийн дэвсгэр /Pin wheel блок/

Дүрлэгэр хөөрхөн охинд зориулж оёсон. 


Хүүхдийн дэвсгэр /Хамгийн анхных/

Дүүг маань ээж болгосон "янзын муухай" охинд зориулж дэвсгэр хийж үзсийн. Хээгээ жаахан алдаж будлиантуулсан. Дараагаар нь хэд хэдэн дэвсгэр хийсэн энийг гүйцэхээр болж ер чадахгүй л байгаа. 

Хүүхдийн дэвсгэр /Эмгэн хумс зүймэл/


Хамгийн анхны бичлэг болгож хорвоо дээр дуугаа хадааж ирээд удаагүй байгаа өөдөсхөн, хөөрхөн, энхрийхэн дүүдээ зориулж оёоод дөнгөж дууссан дэвсгэрийг заавартай нь оруулж байна. Жаахан бараан өнгөнүүд сонговуудаа гэж жаахан голоод байгаа би.